Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2024 оны 01 сарын 3-р арав хоногийн тойм
2024 оны 01 сарын 3-р арав хоногийн тойм
Шинэчлэгдсэн: 2024-04-26 06:30:41
2024 оны 01 сарын 21-с 2024 оны 02-р сарын 01-нийг хүртэлх байдлаар: Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Намир гол ёроолдож хөлдсөн, Хархираа, Түргэн, голуудын усны түвшин 242-245 см өмнөх 10 хоногоос 2-5 см өссөн байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Сагил-Хариг, Боршоо голуудын усны түвшин 338-462 см өмнөх 10 хоногоос 0-5 см буурсан байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун, Цагаанхайрхан-Хангилцаг голууд ёроолдож хөлдсөн, Өндөрхангай-Чигж, голын усны түвшин 194 см өмнөх 10 хоногоос 2 см буурсан байна.
Увс, Хяргас, нууруудын усны түвшин 55-392 см өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй байна.
УВС УЦУОШТӨВ УС СУДЛАЛЫН САЛБАР